JDS хөтөлбөрөөр Японд суралцах залууст амжилт хүслээ

14088884_10154049633633152_1434582813_nЯпоны засгийн газрын JDS буюу Japan Development Scholarship хөтөлбөрт энэ жил Монголын төр захиргааны байгууллагын албан хаагчдаас 18 хүн шалгарсан бөгөөд Японы их, дээд сургуульд 2 жилийн хугацаанд суралцахаар болж байгаа юм. JDS хөтөлбөр нь 2001 оноос хойш тасралтгүй хэрэгжиж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Монголоос нийтдээ 260 гаран хүн хамрагдсан байна. 15-р ээлжийн шалгаруулалтанд тэнцсэн залуучуудыг үдэх арга хэмжээ өнөөдөр Японы ЭСЯ-нд зохион байгуулагдаж, ЖУГАМО нийгэмлэгийг төлөөлж Б.Насанбилэг, Б.Мөнхтуг, Д.Болор нар оролцлоо.

Гүйцэтгэх захирал Б.Насанбилэг Япон улсад сурахаар явах гэж байгаа залуучуудад амжилт хүсч үг хэлсэн бөгөөд Монголын хүний нөөцийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Япон улсын засгийн газар, холбогдох байгууллагуудад талархал илэрхийллээ.

СЭТГЭГДЭЛ (1)
Reply

Amjilt zaluusaa bi daraagiihd n yavnaa!!

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (*)

Нэр (*)
И-мэйл хаяг (*)