ЖУГАМО Нийгэмлэг нэр дэвшигчидээ дэмжиж байна

13416923_10157146805270604_7309213227632867201_oЖУГАМО Нийгэмлэг 2016 оны УИХ, Нийслэлийн ИТХ-ын Сонгуульд нэр дэвшиж байгаа ЯПОНД сургууль төгсөгчидөө дэмжиж байна.

Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй улсуудын нэг Япон улс нь хүний хөгжил, мэдлэгийг эн тэргүүнд тавьдаг бөгөөд, мэдлэгтэй, мэдээлэлтэй хүн л амжилт олох газар. Түүнчлэн ёс суртахуун, ухамсар, зөв төлөвшил, эерэг байхыг алхам тутамд шаарддаг, соёлын өндөр түвшний хөгжилтэй улс.

Манай Японд төгсөгчид ийм газар суралцаж, Япончуудтай, Японд байдаг гадаад экспертүүдтэй өрсөлдөж, суралцаж, ажлын талбар дээр ч тэдэнтэй хамт ажиллаж, багийн ажиллагаа суралцаж, өсч дэвжиж, мэдлэг хуримтлуулсан, түүнийгээ Монголдоо хувийн болон төрийн бүхий л түвшний салбаруудад гаргаж байгаа жинхэнэ мэргэжилтнүүд.

Олон жил улс эх орныхоо хөгжилд бие сэтгэлээ зориулж ирсэн тэднийгээ бид ТӨР-д илгээж байна.

Монгол ахан дүүс та бүхнийгээ эдгээр шилдэг залуусыг, мэргэжилтнүүдийг сонгоорой гэж уриалж байна.

ЖУГАМО Нийгэмлэгийн Удирдах Зөвлөл

13465943_10153694058234607_8425371209056541792_n

 

13406867_10153694058239607_4248779501055388168_n

СЭТГЭГДЭЛ (3)
Reply

Та бүхэнд гүнээ талархаж бгааг хүлээн авна уу.

Reply

Япон улсад суралцаж төгссөн залуус хариуцлага өндөртэй, төлөвшил өндөртэй хүмүүс шиг санагддаг. ЖУГАМО нийгэмлэгийн хамт олонд болон нэр дэвшигчиддээ амжилт хүсье.

Reply

Ta buhend amjilt huseye! P.Anujin bas japan togsogchid orno biz dee?

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (*)

Нэр (*)
И-мэйл хаяг (*)