“Явган аялал-2014” БҮРТГЭЛ

Эрхэм хүндэт ЖУГАМО-чууд, гишүүд ээ

Та бүхэн зуныг ажил, амралтаа зохицуулж сайхан өнгөрүүлэв үү?

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ЯВГАН АЯЛАЛ-2014” маань

удахгүй болох гэж байна.

Энэ жил Монгол-Япон хоёр улсын Соёлын Харилцааны 40 жилийн ой

тохиож байгаа бөгөөд энэхүү ойг хоёр орны харилцаанд голлох үүрэг

гүйцэтгэж байгаа ЖУГАМО-чууд бид тэмдэглэн, Монголд байгаа

Япончуудтай бас нэгэн сайхан дурсамжийг өнгөрүүлэх мөч хаяанд ирээд

байна.
Энэ жил “САЛХИТ уул-СЦС” үзэж аялахаар боллоо.

Монгол орны орчин үеийн түүхэн бүтээн байгуулалтын нэг болох энэхүү Салхин Цахилгаан Станцыг үзэж сонирхох, мэргэжлийн хамт олноос тайлбар сонсч, хэрхэн бүтээн байгуулсан түүхтэй танилцах, үүндээ Япон найзуудаа дагуулж, тэдэндээ Монгол орныг бас нэгэн өөр өнцгөөс харах боломжийг бий болгох аялалд бүгдээрээ хамтдаа оролцоё, алхацгаая.

ХЭЗЭЭ:            2014 оны 09 сарын 06 08:30-20:00

( Тухайн үеийн нөхцөл байдлаас болж УБ хотод буцаж ирэх цаг бага зэрэг өөрчлөгдөх магадлалтай)

ХААШАА:         Салхитын уул-СЦС, Улаанбаатар хотоос зүүн өмнө зүгт 62 км

ХААНААС:       Sky Shopping Center-ийн өмнөөс цагтаа хөдлөнө.

Хоцролгүй ирж, хамтдаа явцгаая.

ХУРААМЖ:      Том хүн 40,000₮, хүүхэд 20,000₮(12 наснаас доош), 0-6 насны хүүхэд үнэгүй.

ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ:

Цахим шуудан: jugamomn@gmail.com

Утас:    Мөнхтуг 99103264,

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА: 2014 оны 09 сарын 02(Ангараг гараг)

ХҮНДЭТГЭСЭН,

ЯВГАН АЯЛАЛ-2014 ЗБХ

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (*)

Нэр (*)
И-мэйл хаяг (*)