4-р сарын 10-ны өдөр Монгол дахь Японд төгсөгчдийн Жугамо нийгэмлэг Embassy of Japan in Mongolia / Японы Элчин сайдын яам, Mongolia-Japan center Монгол-Японы төв-тэй хамтран 2023 оноос хойш хэрэгжүүлж буй “Японд суралцах тухай мэдээлэл олгох” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Ерөнхий боловсролын 76-р сургууль дээр очиж 12-р ангийн сурагчдад танилцуулга хийлээ.
Тус өдөр Embassy of Japan in Mongolia / Японы Элчин сайдын яам-ын Атташе Морияма Масами, Mongolia-Japan center Монгол-Японы төв-с ЖАЙКА-н мэргэжилтэн Такигүчи Рёо, төслийн ажилтан Золзаяа болон Жугамо нийгэмлэгийн гүйцэтгэх захирал З.Сугар нар оролцож, өөрсдийн туршлага, Японд суралцсан түүхээсээ харамгүй хуваалцлаа
Энэхүү хөтөлбөр нь Жугамо нийгэмлэгийн зүгээс Япон Улсын Элчин Сайдын Яамтай хамтран зохион байгуулж буй хөтөлбөр бөгөөд тус хөтөлбөрөөр дамжуулан Япон улсад суралцах талаар албан ёсны эх сурвалжаас үнэн бодитой мэдээ мэдээллийг түгээх зорилготой юм. Тус хөтөлбөрт Улаанбаатар хотын ЕБС-н ахлах ангийн сурагчдаас гадна орон нутгийн сургуулийн сурагчид мөн адил хамрагдах боломжтой юм.
Тус хөтөлбөрөөр дамжуулан Японд сургууль төгсөгч хэн бүхэн өөрсдийн Японд сурч төгссөн сургуулийнхаа тухай, мөн Япон улсад сурч ажиллахад гарсан бэрхшээл, түүнийгээ хэрхэн даван туулсан туршлагаасаа хуваалцах боломжтойгоос гадна Монголд сурч төгссөн “Ахлах сургууль”-даа ч гэсэн очиж яриа хийх боломжтой юм. Хэрвээ та энэхүү хөтөлбөрт оролцохыг хүсэж байвал доорх линкээр орно уу.
Японд төгсөгчдийн бүртгүүлэх холбоос : https://forms.gle/F6uDqZSzhmBZNjFq5
Мөн уг хөтөлбөрт Улаанбаатар хотын ЕБС-н ахлах ангийн сурагчдаас гадна орон нутгийн сургуулийн сурагч нар мөн адил хамрагдах бүрэн боломжтой. Хэрэв та тус хөтөлбөрийг өөрийн сургууль дээрээ хэрэгжүүлэхийг хүсвэл доорх линкээр орж бүртгүүлнэ үү.
Ерөнхий боловсролын сургуулиудын бүртгүүлэх холбоос : https://forms.gle/85AgZMCkMVkYVhF88