Өнгөрсөн сарын 3 дугаар сарын 30-ны өдөр Японд сургууль төгсөгчдийн “ЖУГАМО” нийгэмлэгийн “Бүх гишүүдийн хурал” маш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэ удаагйн хурлаар тус нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн нэг гишүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байгаа тул энэ удаагийн БГХ-р нийгэмлэгийн дүрмийн дагуу УЗ гишүүний орон тоон дээр нөхөн сонгууль явуулагдсанаараа онцлогтой байлаа.
Хэрвээ та гишүүнчлэлээ баталгаажуулж хараахан амжаагүй байгаа бол яг одоо баталгаажуулаарай.
Татвар: 50.000₮/энгийн болон зохицуулах зөвлөлийн гишүүн/
Данс: 5003983853 Хаан банк
Гүйлгээний утга: Овог нэр, утасны дугаар + энгийн гишүүн / ерөнхий зөвлөл
Энгийн гишүүнээр бүртгүүлэх : https://forms.gle/xs6uJfPp7eBXApXc7
Ерөнхий зөвлөлийн гишүүнээр бүртгүүлэх : https://forms.gle/g2AAkL2rX1jFKaCDA
Жугамо нийгэмлэгийн энгийн болон ерөнхий зөвлөлийн гишүүн бүрт дараах давуу талууд бий болно.
• Нийгэмлэгийн зохион байгуулж буй үйл ажиллагааны талаар илүү хурдан шуурхай мэдээлэл авах
• Японтой холбоотой янз бүрийн төрлийн бизнес үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүстэй танилцах , нэтворкинг хийх
• Япон-Монголын харилцаа холбоог бэхжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах
• Сэнпаи-коохаи болох үе үеийн залуусын холбоо харилцааг өргөжүүлэх
• Монголын нийгэмд хувь нэмрээ оруулж болох өөрийн хүссэн ямар ч чиглэлээр бидэнтэй хамтран үйл ажиллагаа зохион байгуулах
… гэх мэт маш их нөөц боломжтой гэдгийг битгий мартаарай