ЖУГАМО Бэнкёокай буюу “МОНГОЛД АЖИЛЛАХ НЬ”

Японд суралцаж, ажиллаж ирсэн бид бүхний хувьд, Монгол Улс дахь хүний нөөцийн зах зээл, ажлын байрны орчны талаарх мэдээлэл, мөн зөвлөмж сургааль тэр болгон элбэг олддоггүй билээ.


Тиймээс ч дөнгөж төгсөөд эсвэл ажиллаж дуусаад ирсэн, мөн Монголдоо ажиллаж, бизнес эрхэлж байгаа ЖУГАМО нийгэмлэгийн гишүүддээ зориулан энэхүү Бэнкёокаи буюу токшоуг зохион байгуулахаар болоод байна.
Энэ удаагийн маань зочноор Шунхлай Группын Дэд Ерөнхийлөгч, Хүний Нөөц хариуцсан Захирал Б. Анхболд оролцох бөгөөд та бүхэнд өөрийн Японд сурч ажиллаж байсан туршлага болон, одоогийн ажлынхаа талаар туршлага болон өөрийн үзэл бодлоо хуваалцах болно. /Дэлгэрэнгүй хөтөлбөрийн удахгүй нийтлэнэ/
Бэнкёокаи маань токшоу буюу харьцангуй чөлөөтэй хэлбэрээр явагдах бөгөөд та бүхэн үйл ажиллагаа болох Lilium Gallery & Lounge-д кофе цай болон хөнгөн зуушаар үйлчлүүлэх боломжтой/мэню болон үнийг удахгүй нийтлэнэ/
Монголдоо ирээд ажил хайж байгаа, ажилд орсон ч хараахан арга барилаа олж амжаагүй байгаа, хувиараа бизнес эрхэлдэг эсвэл хүний нөөц хариуцсан ажил хийдэг гишүүн бүрт энэхүү бэнкёокаи нээлттэй болно.
Хүний тоо хязгаартай тул та бүртгүүлэхдээ дараах и-мэйл хаягаар өөрийн овог нэр, төгссөн сургууль ба он, мөн гар утасны дугаараа 5-р сарын 15-ны дотор илгээнэ үү.
jugamomn@gmail.com

https://www.facebook.com/events/621680694635006/

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (*)

Нэр (*)
И-мэйл хаяг (*)