ЖУГАМО
Буцах
Enkhsaikhan E.Мэдээ

MICS 2024: Mongolia Open Innovation and Co-Creation for SDGs 2024

MICS 2024: Mongolia Open Innovation and Co-Creation for SDGs 2024

2024 оны 11 сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод "Mongolia Open Innovation and Co-Creation for SDGs(MICS)2024" хөтөлбөрийн Mid-term event зохион байгуулагдана. MICS нь Монгол, Японы нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мөн Тогтвортой Хөгжлийн Зорилтод хүрэхийн тулд Монгол, Япон хоёр орны төр, хувийн хэвшил, боловсрол, санхүүгийн байгууллага зэрэг олон талд оролцогчид технологи, санаачилга, хөрөнгөө нэгтгэн инновацлаг шийдлийг хамтран бүтээж, хамтран хэрэгжүүлэхийг дэмжих хөтөлбөр бөгөөд 2023 оноос хойш зохион байгуулагдаж байгаа юм. Энэ удаагийн Mid-term event-ийн үеэр шалгарсан 10 багийн төслийн явцыг танилцуулах питч, "Монгол, Япон талууд хамтран ажиллаж буй хөтөлбөрүүд" сэдвээр панел хэлэлцүүлэг зохион байгуулагдахаас гадна ЖАЙКА (ба ивээн тэтгэгч байгууллагуудын нэрэмжит) туршилтын зардлын нэг хэсгийг гардаж авах төслүүдийг танилцуулах юм. Мөн Тохоку Их Сургууль дээр ЖАЙКА-н зохион байгуулж буй Social Innovator Hub (SIH) хөтөлбөрт оролцогч МУИС, ШУТИС-н судлаач нарын питчийг сонсох боломжтой. Та бүхэн хүрэлцэн ирснээр 10 төслийг хэрэгжүүлэгч багууд ба SIH хөтөлбөрт оролцогчидтой танилцах, нетворкинг хийх боломж мөн байгаа тул хүрэлцэн ирэхийг урьж байна. Хэрэв та 10 төслийн багийн аль нэг эсвэл SIH хөтөлбөрт оролцогчидтой санал солилцох, хамтран ажиллах хүсэлтэй бол бидэнтэй холбогдохыг хүсье.


Бусад мэдээ