ЖУГАМО
Буцах
Enkhsaikhan E.Мэдээ

МОНГОЛ ДАХЬ ЯПОНД СУРГУУЛЬ ТӨГСӨГЧДИЙН "ЖУГАМО" НИЙГЭМЛЭГ ШИНЭ УДИРДАХ ЗӨВЛӨЛӨӨ СОНГОЛОО

МОНГОЛ ДАХЬ ЯПОНД СУРГУУЛЬ ТӨГСӨГЧДИЙН "ЖУГАМО" НИЙГЭМЛЭГ ШИНЭ УДИРДАХ ЗӨВЛӨЛӨӨ СОНГОЛОО

Жугамо нийгэмлэгийн ээлжит "Бүх гишүүдийн хурал" болж өндөрлөлөө. Энэ удаагийн хурлаар нийгэмлэгийн өмнөх жилүүдийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, цаашдын зорилгоо тодорхойлохоос гадна 2026-2028 онд ажиллах Удирдах зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг сонголоо. Удирдах зөвлөлийн сонгуульд нийт 18 нэр дэвшигчид өрсөлдсөнөөс олонхийн саналаар Удирдах зөвлөлд 11 гишүүн, бүх гишүүдийн саналаар Хяналтын зөвлөлд 5 гишүүн сонгогдож тус нийгэмлэгийн Ерөнхийлөгчөөр М.Тулгат, дэд ерөнхийлөгчөөр З.Сугар, Б.Баярмаа болон Гүйцэтгэх захирлаар А.Гарьд нар тус тус томилогдлоо. Бид бүхэн үе үеийн төгсөгчдийн залгамж халааг бэхжүүлж, хамтдаа хөгжих эрхэм зорилгынхоо хүрээнд гишүүдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, Монгол-Японы бизнесийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, нийгэмд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлэн ажиллахаар зориод байна. Тун удахгүй дараа дараагийн үйл ажиллагаагаар уулзацгаая.


Бусад мэдээ