ЖУГАМО
Буцах
Enkhsaikhan E.Мэдээ

Японы Элчин сайдын яам-с Японд сургууль төгсөгчдөд зориулсан хүлээн авалт амжилттай зохион байгуулагдлаа

Японы Элчин сайдын яам-с Японд сургууль төгсөгчдөд зориулсан хүлээн авалт амжилттай зохион байгуулагдлаа

Тус хүлээн авалтад Японд сургууль төгсөгчдийн Жугамо нийгэмлэг, Японд докторантур төгсөгчдийн Хакасэ нийгэмлэг, JDS төгсөгчдийн холбоо, Монгол дахь Ротари Ёнэяма төгсөгчдийн холбоо, Инженер технологийн дээд боловсрол төгсөгчдийн холбооны төлөөллүүд оролцон, үйл ажиллагааныхаа талаар танилцуулга хийн, нөхөрсөг яриа өрнүүллээ. Энэ үеэр тус нийгэмлэгийн гүйцэтгэх захирал З.Сугар шинэ төгсөгчдөд хандан мэндчилгээ дэвшүүлэн, улс эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах, 2 орны харилцааг хөгжүүлэх үйлсэд хамтран зүтгэхийг уриаллаа. Япон, Монголын хамтын ажиллагааг сайжруулах, харилцаа холбоог нэгтгэх гол цөмийн нэг бол мэдээж Японд сургууль төгссөн залуучууд маань билээ. Японд олж авсан мэдлэг, туршлага, бусадтай тогтоосон харилцаа, холбоо нь цаашид Монгол Улсын хөгжил, хоёр орны харилцааг гүнзгийрүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байна.


Бусад мэдээ