Enkhsaikhan E.Мэдээ
JICA Mongolia-н дарга Танака Шиничи нутаг буцаж буйтай холбогдуулан Жугамо нийгэмлэгийн төлөөлөл уулзан, талархлын бичиг гардууллаа.

Танака Шиничи дарга Монгол Улсад 2 жил гаруй ажиллах хугацаандаа Жайка-гийн төлөөлөгчийн газрын хамт олны дэмжлэгтэйгээр хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх, хувийн хэвшлийн харилцааг хөгжүүлэх хүрээнд олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн, Жугамо нийгэмлэгийн үйл ажиллагааг тогтмол дэмжиж ирсэнд талархал илэрхийлэн дурсгалын зүйлийг гардууллаа.


