ЖУГАМО явган аялал-2019 зохион байгуулагдлаа

Японд төгсөгчид болоод Монголд амьдардаг Япончуудын хамтарсан, хүсэн хүлээдэг уламжлал болсон “ЖУГАМО Явган аялал” энэ жил 2019 оны 09 сарын 14-нд ХУСТАЙ НУРУУНЫ БАЙГАЛЫН ЦОГЦОЛБОР газарт зохион байгуулагдлаа.

Оролцогч байгууллагууд:

Японд сургууль төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэг

Япон улсын Элчин сайдын яам

Монгол дахь Япончуудын холбоо

Намрын налгар сайхан өдрийг хамтдаа, хөгжилтэй, спортлог, эрүүл мэнддээ үнэтэй хөрөнгө оруулалт хийн алхсан нийт аялагчиддаа баярлалаа.

Ирэх жилийн намар улам олуулаа алхацгаая.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (*)

Нэр (*)
И-мэйл хаяг (*)