“Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн засварын төсөл”-ийн ажлыг хүлээлгэн өгөх ёслол боллоо

161025_hikiwatasisiki1Японы Засгийн газар, Япон улсын ЭСЯ-аар дамжуулан хэрэгждэг “ӨВСНИЙ ҮНДЭС” төслийн хүрээнд “Соёлын өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжсэн “Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн засварын төсөл”-ийн ажлыг хүлээлгэн өгөх ёслол боллоо

10 дугаар сарын 25-ны өдөр, Улаанбаатар хотод “Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн засварын төсөл”-ийн ажлыг хүлээлгэн өгөх ёслол зохион байгуулагдаж, Элчин сайд Т.Шимизү оролцлоо.

    Элчин сайд Т.Шимизү мэндчилгээндээ “Энэ удаагийн дээврийн иж бүрэн засварын үр дүнд, 1957 онд баригдсан Хүүхдийн урлан бүтээх төвийн түүхэн барилгыг тэр хэвээр нь хадгалж чадсаны зэрэгцээ тус төвд хичээллэдэг хүүхэд багачуудын сурч боловсрох аюулгүй, таатай орчныг бүрдүүлж чадсан. Нэг үе хүүхдийн урлан бүтээх төвийн барилгыг нураах болон хаахад хүргэж болзошгүй хувьчлах тухай асуудал Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар яригдаж байсан боловч 161025_hikiwatasisiki2Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл болон Хүүхдийн урлан бүтээх төвийн багш ажилтнууд, эцэг эхчүүд та бүхэн санаа тавьсны хүчинд хувьчлахгүйгээр шийдэгдсэн нь бидний хувьд ч ихээхэн баяртай үйл явдал болсон. Хүүхдийн урлан бүтээх төвөөс Монголын урлаг соёлын хөгжилд хувь нэмрээ оруулах уран бүтээлчид олноор төрөн гарч, тус төв нь соёлын харилцааны нэгэн гол тулгуур байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна” хэмээв. Мөн Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн захирал О.Цоодол “Энэ зун өнгөрсөн жилүүдтэй харьцуулбал их хур бороотой байсан ч энэхүү төслийн ачаар дээврээс ус гоожих асуудал бүрэн шийдэгдэж сурагч хүүхдүүд маань сэтгэл амар суралцаж чадахаар болсон. Япон улсын ард иргэдэд талархаж байна” хэмээн талархсан сэтгэлээ илэрхийлэв.

    Уг төслийн гэрээнд 2016 оны 3 дугаар сард гарын үсэг зурсан бөгөөд нийт 84,439 ам.доллар (ойролцоогоор 188 сая төгрөг)-ын өртөг бүхий уг соёлын буцалтгүй тусламжаар тус төвийн дээвэр болон таазад бүрэн засвар хийж, уран зургаас авахуулаад төрөл бүрийн урлагийн боловсрол эзэмшихээр суралцаж буй хүүхдүүдийн сурч боловсрох аюулгүй бөгөөд таатай орчныг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулсан юм.

    Япон улсын Засгийн газар нь Соёлын буцалтгүй тусламжаар дамжуулан цаашид ч Монгол улсын соёл, дээд боловсролын салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахыг зорьж байна.

Эх сурвалж: Япон улсын ЭСЯ161025_hikiwatasisiki4161025_hikiwatasisiki3

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (*)

Нэр (*)
Е-мэйл хаяг: (*)