Монгол-Японы Бизнес форум-Токио

Монгол улсын Гадаад Харилцааны Сайд Д.Цогтбаатар Япон улсад ажлын айлчлал хийж байгаатай холбогдуулан Монгол Улсын Элчин сайдын Яам, Японы ЖЕТРО байгууллагууд хамтран “Монгол-Японы Бизнес Форум” зохион байгуулж байна.

ХЭЗЭЭ: 2018.02.22, 13:30-16:00

ХААНА: ЖЕТРО Төв оффис /5-р давхар/, Үзэсгэлэнгийн танхим

ХАЯГ: Minato ku Akasaka 1-12-32 Ark Mori Building, /港区赤坂1-12-32 アーク森ビル/

Монгол Япон хоёр улс “Эдийн засгийн Түншлэлийн гэрээ” байгуулаад 2 жил болж байгаа. Өнөөг хүртэл болон Эдийн засгийн түншлэлийн гэрээний хүрээнд олон бизнес форум зохиогдож байсан.

Харин энэ удаагийн бизнес форум нь өнөөг хүртэл хийж байсан уул уурхайд төвлөрсөн сэдвээс татгалзаж, ХАА, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл төдийгүй анимэйшн зэрэг контентын бизнес салбаруудыг хамруулсан форум болохоороо онцлог.

Энэ үеэр мэдээж Монгол улсын Эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын орчны талаар ярилцахаас гадна Монгол компаниуд өөрсдийн бизнес, төслийн танилцуулгаар дамжуулан Монгол улсын талаар мэдээлэл хуваалцахад оршиж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЖЕТРО-ын вэб сайтаас аваарай.

https://www.jetro.go.jp/events/bda/6cee4fc1f989dbf5.html

СЭТГЭГДЭЛ (1)

Мэдээлэл өгсөнд баярлалаа

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (*)

Нэр (*)
Е-мэйл хаяг: (*)